“Эрүүл, Аюулгүй Ажлын Байр” бизнес удирдагчдын анхдугаар форумыг зохион байгууллаа – Илтгэлүүдийг татаж авах боломжтой

2014 оны 12 сарын 04-нд “Эрүүл, Аюулгүй Ажлын Байр” Бизнес удирдагчдын анхдугаар форумыг Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн /ОШМИ/ нь “Ийст Мэйвэн” ХХК, “Өргөх тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо” ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус форумыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Форумд 200 гаруй байгууллагын ерөнхий захирал, гүйцэтгэх захирлууд болон удирдлагын төлөөлөл оролцсон.

Форумыг нээж Хөдөлмөрийн яамны ХАБЭА-н ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ үг хэлсэн бөгөөд ОШМИ-ийн зөвлөх багш Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар, ӨТМТҮХ-ны Тэргүүн Г.Батсайхан нар ХАБЭА-н менежментийн системийг сайжруулхад ажил олгогчийн үүрэг, оролцоо чухал болох талаар сонирхолтой, үр өгөөжтэй илтгэлүүдийг тавьсан билээ.

Түүнчлэн ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлж буй “Шунхлай” ХХК, “Бамбай Секьюрити Сервис” ХХК зэрэг ОШМИ-ийн харилцагч компаниудын захирлууд туршлагаасаа хуваалцаж илтгэл тавьсан нь форумын үр өгөөжийг нэмэгдүүлж чадсан юм.

Нийт оролцогчиддоо талархал илэрхийлье!

ОШМИ-ийн хамт олон

Форумын үеийн зурагнууд

Нээлтийн үг – Хөдөлмөрийн яамны ХАБЭА-н ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ

Т.Эрдэнэ /Нээлтийн үг - Хөдөлмөрийн яамны ХАБЭА-н ахлах мэргэжилтэн/

Илтгэл 1. “ХАБЭА нь Зардал уу? Хөрөнгө оруулалт уу?”  – ОШМИ-ийн Зөвлөх багш Д.Батбаатар  /Илтгэл татах/

ОШИМ-н Зөвлөх багш Д.Батбаатар /Илтгэл: "ХАБЭА нь Зардал уу? Хөрөнгө оруулалт уу?/

Илтгэл 2. “Өргөх төхөөрөмжийг аюулгүй ашиглахад ажил олгогчийн үүрэг” – ӨТМТҮХ-ны Тэргүүн Г.Батсайхан /Илтгэл татах/

ӨТМТҮХ-ны Тэргүүн Г.Батсайхан /Илтгэл: Өргөх төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахад удирдлагын үүрэг/

Илтгэл 3: “Байгууллагад ХАБЭА-н менежментийн системийг OHSAS18001:2007 ОУС-ын дагуу нэвтрүүлэх аргачлал, туршлага” – ОШМИ-н Гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар /Илтгэл татах/

ОШМИ-н Гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар /ХАБЭА-н менежментийн системийн OHSAS18001:2007 ОУС-ыг нэвтрүүлэх нь /

Илтгэл 4: “Шунхлай” ХХК-д OHSAS18001:2007 нэвтрүүлж буй туршлага, сургамж – “Шунхлай” ХХК-ийн дэд захирал Л.Орхон /Илтгэл татах/

"Шунхлай" ХХК-ийн дэд захирал Л.Орхон /OHSAS18001 нэвтрүүлж буй туршлага/

Илтгэл 5: “Бамбай Секьюрити Сервис” ХХК-д OHSAS18001:2007 нэвтрүүлж буй туршлага, сургамж – “Бамбай Секьюрити Сервис” ХХК-ийн Ерөнхий захирал М.Сүхээ /Илтгэл татах/

"Бамбай Секьюрити Сервис" ХХК-ийн захирал М.Сүхээ /OHSAS18001 нэвтрүүлсэн туршлага/