“Эрүүл, аюулгүй ажлын байр” үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн форум сэдвийн дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн (ОШМИ ХХК)-ээс байгууллагын ажил олгогч, удирдлагуудад чиглэсэн ХАБЭА-н асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалтыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаад “Эрүүл, аюулгүй ажлын байр” үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн форум сэдвийн дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Форумд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэл, бусад үйлдвэрүүд гэсэн үндэсний томоохон 50 орчим үйлдвэрлэл эрхлэгч компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл, урилгаар МХЕГ, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Каритас чех зэрэг салбарын төр, захиргааны байгууллага, олон улсын байгууллагууд оролцлоо.

Энэ удаагийн форумын зорилго нь хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын ажил олгогч эзэд эрүүл, аюулгүй хөдөлмөрийн орчинг хэрхэн бий болгох, сайжруулах, шилдэг туршлага солилцох, тэднээр салбарын ХАБЭА-н манлайллыг түүчээлэхэд оршиж байв.

Форумыг нээж МХЕГ-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Аж үйлдвэрийн салбарын ХАБЭА-н нөхцөл байдал” сэдэвт илтгэл тавьсан бол Эм-Си-Эс Кока Кола ХХК-ийнчанарын менежер Д.Батжаргал “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, дотоодын шилдэг туршлага”, Хаан даатгал ХХК-ийн дэд захирал Ө.Мөнхдаваа “Үйлдвэрлэлийн эрсдэлийн удирдлага” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй туршлагаасаа хуваалцлаа. Мөн Форумын үеэр үйлдвэрлэл эрхлэгчид багт хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд байгууллагууд ХАБЭА-тай холбоотой нийтлэг учирдаг хүндрэл бэрхшээл болон сайн туршлагаа бие биетэйгээ хуваалцсан юм.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар ОШМИ ХХК, хамтран зохион байгуулагчаар МХЕГ, “Монголын даатгагчдын холбоо”, “Хаан даатгал” ХХК, Эм-Си-Эс Кока Кола ХХК  зэрэг төр хувийн хэвшилийн байгууллагууд хамтран ажиллаа.

Форумын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлье!